Thursday, December 31, 2009

Yoshida Scholarship Program, Japan

This scholarship is awarded to a student who is still in his/her home country before departure to Japan and is willing to pursue a master’s or Ph.D. degree at the Graduate School of System Design and Management (SDM). Applicants for this scholarship should fill the designated application form and submit it to the Admissions Office. For this academic year, this scholarship will be awarded to one person. A recipient of this award will receive financial aid from Yoshida Scholarship Foundation (http://www.ysf.or.jp/en/indexe.html). The scholarship covers the costs of one round-trip air ticket (economy class air fare), tuition (maximum amount 2,500,000yen for 2 years (for the master’s program) or 3 years (for Ph.D. program)), a monthly stipend (150,000 yen), a housing allowance (at large city, max. 40,000 yen per month/ other city, max. 20,000 yen per month), and Family allowance (if spouse lives together in Japan and he/she has no source of income: 20,000 yen per month).

Friday, December 25, 2009

Монголын Залуучуудын Холбооны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч шагналтан Дамдингийн Бадам-Очир

Дамдин овогтой Бадам-Очир 1951 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт мэндэлсэн. 1963-1973 онд 10 жилийн дунд сургууль8 1964-1969 онд БНСРУ-ын Бухарэстийн их сургуулийн биологийн факультетэд 1973-1978 онуудад тус тус суралцан онц дүнтэй дүүргэж Биологи, ургамлын генетикч мэргэжил эзэмшсэн.
ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн секторт 1979 онд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар орж, тус хүрээлэнгийн Генетикийн секторт эд, эсийн өсгөврийн судалгааг анхлан эхлүүлжээ. Тэр үеэс эхлэн хүрээлэнгийн залуу ажилтан нарыг ургамлын эд,эсийн өсгөврийн чиглэлээр дагнан мэргэшүүлэх ажлын эхлэлийг тавьсан. Д.Бадам-очир нь ЗХУ, БНУАУ, япон улсуудад урт, богино хугацаанд мэррэжилээ дээшлүүлсэн байна. Эдгээр томилолтын явцад Д.Бадам-очир энэ чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл, ном товхимол, лабораторийн шаардлагатай эм урвалж, багаж төхөөрөмж, эм урвалжийн жагсаалтыг гарган заримыг нь оруулж ирсэн юм.
Д.Бадам-очирын санаачлагаар ургамлын эд, эсийн өсгөврийн аргаар бүхэл бүтэн ургамал гаргах, улмаар цаашид үржүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээр газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Тухайлбал Дархан хотын Ургамал, газар тариалангийн хүрээлэнд эд, эсийн өсгөвөр буй болгох ажлыг эхлүүлэн мэргэжилтнүүдийг нь өөрийн хүрээлэнгийн лабораторид энэ чиглэлээр сурган бэлтгэсэн байна. Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутануудад мэргэжлийн хичээлийг зааж, арга зүйг нь лабораторидоо эзэмшүүлсэн юм. МУИС-ийн биологийн факультетэд генетик, молекул биологийн тэнхимийг байгуулахад хамтран оролцож, эх орондоо генетикийн мэргэжилтнийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Sunday, December 6, 2009

“Д.Нармандах сан”

Боловсрол,соёл,шинжлэх ухааны Сайдын
2003 оны 03 сарын 13 өдрийн 84 тоот тушаалаар дэмжив.

“Д.Нармандах сан”- гийн удирдах зөвлөлийн
2008 оны 12 –р сарын 25-ны өдрийн хурлаар батлав. (Засвар оруулж шинэчилсэн 2009.12. 03)
Мал эмнэлэг, Биотехнологийн чиглэлийн
докторант болон докторын (Ph. D) эрдэм
шинжилгээний шилдэг бүтээл
шалгаруулах журам.

Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү шилдэг бүтээл шалгаруулах журмын мөн чанар нь ХААИС –ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн багш, Мал эмнэлгийн шинжлэх ухааны (Sc.D) доктор, сурган хүмүүжүүлэгч агсан Дэмбэрэлийн Нармандахын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, түүний богинохон бөгөөд бүтээлч амьдралын зорилго болон хэвшсэн шинжлэх ухаанд суралцах, бүтээн туурвих, залуу үеийг сурган хүмүүжүүлэх чин хүсэл, эрмэлзлэлийг нь шилдэг судлаач залуучуудаар дамжуулан гүйцэлдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлж, урам өгөх замаар мал эмнэлэг, биотехнологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн үйл явцад хувь нэмэр оруулахад оршино.
Шалгаруулалтанд зориулж Мал эмнэлэг болон биотехнологийн чиглэлээр онол практикийн өндөр ач холбогдол бүхий эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, тодорхой шатны үр дүнд хүрсэн докторантын буюу доктор хамгаалсны дараа үргэлжилж, үйлдвэрлэл, бизнест үр дүнгээ өгсөн эрдмийн бүтээлийг хүлээн авна.

Хоёр.Бүтээлд тавих шаардлага.
2.1. Эрдэм шинжилгээний бүтээлийг энэхүү журмын хавсралтанд дурьдсан шаардлагын (хавсралт 1) дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрт оруулсан 6 хүртэл хуудас байна ( Өгүүлэл бичих зааврыг чанд баримтлах)..
2.2. Бүтээлд уг ажлыг гүйцэтгэсэн манай улсын Мал эмнэлгийн болон Биотехнологийн чиглэлийн эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн байгууллагын эрдмийн зөвлөлөөс дэвшүүлсэн тодорхойлолт, үндсэн зохиогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж, тэгш тоотой жил бүрийн 1-р сарын хоёрдугаар 7 хоногийн баасан гаригт 18.00 цагаас өмнө Сангийн удирдах зөвлөлд цахим болон хэвлэсэн хэлбэрээр ирүүлсэн байна.
2.3. Тодорхойлолтонд уг ажлын шинжлэх ухаан, практикийн ач холбогдол, шинэлэг, дэвшилттэй тал, судалгаа-туршилтын тоон үзүүлэлтүүд бодитой эсэх, үйлдвэрлэл, инновацид оруулж буй хувь нэмрийн талаар тусган оруулсан байна.
2.4. Шалгаруулалтанд докторантын ажлаас гадна, доктор (Ph.D) хамгаалснаас хойш үргэлжлүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдмийн бүтээл байж болно.
2.5. Шалгаруулалтанд ирүүлэх бүтээл нь туршилт сорилтоор баталгаажсан байна.
2.6. Эрдэм шинжилгээний бүтээл нь гурав хүртэл зохиогчтой байх бөгөөд судалгааны объект нь дотоодын эх материал байна. Аль болох дотоодын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн чадвахийг ашиглаж үр дүнд хүрсэн байх
2.7. Бүтээл-өгүүллийн гарчгийн баруун дээд өнцөгт Д.Нармандах сангийн эрдмийн бүтээлийн шалгаруулалтанд зориулав гэж бичнэ.
2.8. Шалгаруулалтанд ирүүлсэн бүтээлийг зохиогчдод эргүүлж олгохгүй.
2.9. Бүтээлийн үндсэн зохиогч тухайн (шалгаруулах жилийн) жилийн 1 дүгээр сарын 01 гэхэд 40 нас хүрээгүй байвал зохино. .

Гурав.Шалгаруулалт
3.1. Тэгш тоотой жил бүрийн 2-р сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулах сангийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлаар тэргүүлэх ач холбогдол бүхий болзол хангасан эхний 10 хүртэл өгүүлэлийн зохиогчдоор илтгэл тавиулж, тэдгээрийн дотроос нарийн мэргэжлийн нэр хүндтэй эрдэмтэд оролцсон комиссын гишүүдийн нууц санал хураалтаар байр эзлүүлэн шалгаруулна. .

Дөрөв.Шагнал
4.1.Шалгарсан бүтээлд дор дурьдсан шагнал олгоно.Үүнд:
Тэргүүн байр нэг – Сангийн нэрэмжит өргөмжлөл, 700 мян.төгрөг
Дэд байр нэг- Сангийн нэрэмжит өргөмжлөл, 500 мян. төгрөг
4.2. Шалгаруулалтанд ирүүлсэн эрдмийн бүтээл-өгүүлэлийг эмхэтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоно.

“Д.Нармандах сан”- гийн удирдах зөвлөл


Бүтээл хүлээн
авах хаяг:
ХААИС , Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи
Захиргааны байр
Зайсан 210153. Улаанбаатар хот
Утас: 99024898 ,341730,341476
И-мэйл : sh.demberel@gmail.com,
erdenebayasgalan@yahoo.de

Хөдөө аж, ахуй-биотехнологнийн залуу эрдэмтдийн холбооны Хүрэлтoгтooтын семинар -2009


Хөдөө аж, ахуй-биотехнологнийн залуу эрдэмтдийн холбооны Хүрэлтoгтooтын семинар -2009 нь энэ оны 10 сарын 24-25нд амжилттай болж өндөрлөв. Энэхүү хурлын зорилго нь залуу судлаачид мэдлэг мэдээллээ солилцох, тэдний хийж буй ажлыг олон нийтэд таниулах болон цаашлаад уг бүтээлийг нь үйлдвэр, практикт нэвтрүүлэх боломжийг эрж хайх явдал юм.