Тэргүүн байр
ШУА –ын биологийн хүрээлэнгийн молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинтөгс нь 2005 оноос тус лабораторид “Элэгний хавдар үүсэх молекул хүчин зүйлс” 2005-2007, “Элэгний хавдар үүсэх молекул механизм” 2008-2010 онуудад сэдэвт ажилд гүйцэтгэгчээр ажиллаж байна. Молекул биологийн лаборатори нь Монгол оронд сүүлийн жилүүдэд өвчлөгсдийн тоо эндэгдлийн хувиар тэргүүлж буй элэгний хавдрын өвчлөл үүсээд байгаа шалтгааныг молекул төвшинд судлан гепатит В, С болон дельта (D) вирусуудын халдвар, мөн хавдар дарангуйлагч р53 ген болон HRas прото-онкогенийн хавдрын өвчлөлийн үед өөрчлөлтөд орсон байдаг зарим кодонуудыг судалжээ. Уг судалгааны дүнд нийт хавдраар өвчлөгсдийн 39% нь гепатит С, 25% нь гепатит В, D, 18% нь В, С, 3% нь гепатит В, 7% нь С, D вирусын дан болон давхар халдвартай байсныг 7% нь бусад шалтгаан буюу прото-онкоген, хавдар дарангуйлагч генийн төвшинд гарсан мутаци (өөрчлөлт) –ийн дүнд уургуудын бүтэц гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт гарсны улмаас хавдрын өвчлөл үүссэнийг тогтоожээ.
Одоогоор тус лабораторид элэгний хавдрын шугаман эс HEP G2 эс мөн хавдартай хүний элэгний дээжээс хавдрын эс ялган авч in vitro өсгөвөрлөн элэгний хавдрын анхдагч эсийн өсгөвөр гарган авч манай орны ард иргэдийн хавдрын өвчлөлөөр өвчилж буй молекул механизмыг судлан тогтоох, мөн цаашлаад хэрэглээнд байгаа зарим эм, тарианы нөлөөлөл, үр дүнг эсийн төвшинд судлан аль нь эсийг хуваагдлыг илүү дарангуйлж эерэг үр дүн үзүүлж байна вэ? цаашид хэрэглэх нь үр дүнтэй эсэхэд зөвлөгөө өгөх, мөн эсийн хуваагдлыг хянагч болон эсийн хуваагдал, апоптозисд оруулах дохиоллыг дамжуулах замын уураг, генүүдийг дээр дурьдсан биологийн материалууд дээр судлан үзэх ажлыг эхлүүлэн эхэн шатны үр дүнд хүрээд байна.
Цаашид өөрийн орны хүн ам дунд уг судалгаа явуулж хавдрын эсийн хуваагдлыг дарангуйлах чадвар бүхий нэгдлийг судлан тогтоож хавдрын өвчлөлийн эсрэг хэрэглэх үр дүнтэй эм гарган авах боломжийг судлах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Äýä áàéð ШУА, Биологийн Хүрээлэнгийн Молекул Биологийн Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Энхтуяа, Д.Лхагвасүрэн нар “Элэгний Хавдар Үүсэх Молекул Механизм” сэдэвт төслийн хүрээнд “Элэгний хавдрын оношлуурын AFP ELISA цомог гарган авах” чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байна.
Сүүлийн жилүүдэд манай оронд элэгний хавдраар өвчлөн нас барагсдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан түүнийг эрт илрүүлэн, оношлох асуудал чухлаар тавигдаж байна. Манай орны хувьд лабораторийн төвшинд хавдрыг оношлох хамгийн хялбар, өртөг багатай, мэдрэг чанар өндөртэй арга бол маркерын оношлогоо байдаг. Иймээс тус лаборатори нь элэгний эсийн хавдрын маркер AFP (alpha-fetoprotein)-ны хэмжээг тодорхойлох оношлуурын цомог бэлтгэх талаар судалгаа явуулж байна. Элэгний хавдрын оношлуурын цомог бэлтгэхэд нэн шаардлагатай зүйл нь сорилыг гүйцэтгэх бичил үүрт хавтанг бэлдэх асуудал байдаг. Энэ зорилгоор хүний цэвэр AFP-оор туулайд дархлаа үүсгэн, үүссэн эсрэгбиеийг (anti-AFP) тунадасжуулах болон хроматографийн (FPLC) аргуудын тусламжтайгаар ялган цэвэрлэсэн. Лабораторийн нөхцөлд гарган авсан поликлональ эсрэгбиеийг ELISA сорилын бичил үүрт хавтанд бэхжүүлж, түүний AFP холбох чадварыг импортын бэлэн AFP ELISA сорилын хавтантай харьцуулсан оношлогооны дүнд статистикийн ялгаа илрээгүй (c2=0.22, p=0.64). Одоогийн байдлаар тус лабораторид AFP ELISA сорилын оношлогоо хийх бичил үүрт хавтанг бэлтгэх аргазүйг боловсруулан, мэдрэг чанар (94.4%) болон өвөрмөц чанар (0.4) өндөртэй сорилын хавтанг бэлтгээд байгаа бөгөөд судалгааны дараагийн төвшний ажлууд амжилттай явагдаж байна.