“ХҮРЭЛТОГООТЫН СЕМИНАР-2008” Хөдөө аж ахуй, биотехнологийн салбарын хуралдааны талаар
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, ХАА, Биотехнологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран жил бүр уламжлан зохион байгуулдаг Хүрэлтогоотын семинар -2008 оны 11-р сарын 8-9 өдрүүдэд ШУА-ийн харъяа ООГСТ-ийн Оргил төвийн танхимд зохион байгуулав.Нийт 17 илтгэл ирснээс семинарт 15 илтгэл хэлэлцэв. Шүүх бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн салбарын эрхлэгч Доктор Ж.Эрдэнэбаатар, Монгол улсын их сургуулийн багш, дэд проф., Доктор Г.Баярмаа нах семинарыг удирдан шүүж явуулав.
Эдгээр илтгэлээс нэгдүгээр байранд Биологийн хүрээлэнгийн Биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинтөгс нарын туурвисан “JLP болон JSAP1 угсрагч уургуудын эсийн хуваагдал болон митогенээр идэвхжсэн протеин киназе (МИПК) –ын зам дахь үүргийг хулганы хөврөлийн фибробластад судалсан нь”, дэд байранд мөн хүрээлэнгийн ЭША Р.Энхтуяагийн “Элэгний хавдрын оношлуурын АFP ELISA цомог гарган авах боломж” сэдэвт ажлууд шалгарав.
No comments:
Post a Comment